ӨНӨӨДӨР: “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болно

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2021-10-15 07:14:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт ЗТХЯ-нд Цогтцэций-Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцсэн малчдыг ЗТХ-ийн сайд Л.Халтар хүлээн авч уулзана.

10.00 цагт “Корпорэйт конвэйшн центр”-т Хүний нөөцийн ажилтны баярын өдөрт зориулсан “Хүний нөөцийн 5 дугаар зөвлөгөөн” болно. Утас: 99109816

11.00 цагт Гүнжийн булагт Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд БОАЖЯ-ны шагнал гардуулах ёслол болж, мод тарина.

11.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулна. 

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Шонхор” цамхагт Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт “Буман залуус” хотхонд тус хотхоны оршин суугчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 94807380

Төрийн ордонд

09.00 цагт “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болно.

10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардуулна.

Холбоотой мэдээ