Өмнөговь аймаг номын сангаа 280 ширхэг шинэ номоор баяжуулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-06 17:37:24

Өмнөговь аймгийн төв номын сангийн нийтийн уншлагын танхимд 29 шинэ ном нэмэгджээ. 

Энэ жил шинэ ном худалдан авахад зориулан орон нутгийн төсвөөс 5,8 сая төгрөг төсөвлөсөн аж. Тун удахгүй дахин шинэ ном ирэх бөгөөд 280 орчим шинэ номоор номын сангаа баяжуулахаар төлөвлөж байгаа аж. 2016 онд уншигчид лавлагааны болон толь бичгийн ном түлхүү авчээ. Хямд уншуур багатай, хэрэгтэй хэрэггүй  олон ном худалдан авах бус уншигчдад хэрэгтэй мэдлэг мэдээлэлд тустай ховор сайн номоор үйлчлэхийг хүсч байна" гэж аймгийн Төв номын сангийн дарга А.Одончимэг ярив.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ