Албаа амжилттай хаасан цэргүүд нутагтаа ирлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-10-15 17:06:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас 2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан албаа нэр төртэй хаасан залуус өнөөдөр /2021.10.15/ төрөлх Хонгор нутагтаа ирлээ.

Өвөрхангай аймгийн зэвсэгт хүчний 325 дугаар ангид алба хаасан цэргүүдийг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь,  ЗДТГ-ын Цэргийн Штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр болон цэргүүдийн гэр бүлийнхэн нь халуун дотноор угтаж авсан юм.

Мөн үеэр Засаг даргын орлогч Б.Батсуурь, монгол эр хүний бахархалт албаа амжилттайгаар хааж ирсэн залуус дүү нартаа талархал илэрхийлээд цаашдын үйл хэрэг, зорилго мөрөөдөлд нь амжилт хүслээ.

Цэргийн албанаас халагдаж ирсэн залуус орон нутагтаа ирэхдээ "Ковид-19"-ийн шинжилгээнд хамрагдан эрүүл бичигтэйгээр нэвтэрсэн юм. Энэ үеэр халагдаж ирсэн цэргүүддээ АЗДТГ, Цэргийн штабаас дархлаа дэмжих багцыг олгов.

Холбоотой мэдээ