Унаач хүүхдийг даатгуулах компаниудыг нэрлэв

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-06 19:18:06

Өмнөговь аймгийн баяр наадам эхлэхэд 2 хоног үлдлээ. Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж даатгуулахыг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс анхааруулав.

Энэ үеэр унаач хүүхдийг даатгуулах эрхтэй компаниудыг танилцуулсан юм. Үүнд "Ард даатгал", "Мөнх даатгал", "Бодь даатгал", "Номин даатгал", "Тэнгэр даатгал", "Хаан даатгал" зэрэг 11 даатгалын компанийг нэрлэв. Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан даатгалын компанийн менежерүүдэд хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгчээ. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
.

Холбоотой мэдээ