Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууслаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-16 22:38:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууслаа. 21.00 цагийн байдлаар, 18 дугаар тойргийн ирц 45.6 хувь, 28 дугаар тойргийн ирцийн дүн 48.2 хувьтай байсныг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэв.


Дээрх хоёр тойрог нийт 148 хэсгийн хороотой бөгөөд энэ сарын 10-нд зохион байгуулсан нөхөн сонгуульд 17 хэсгийн хороо нь 50+1 хувийн ирцэндээ хүрсэн юм. Ингэснээр, нийт ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувь байсан тул нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсан бөгөөд өмнөх санал хураалтад оролцоогүй хүмүүс саналаа өгсөн. Ингэхдээ,  тэдгээрийн саналыг өмнөх дүнд нэмж тооцож байгаа юм.


Доорх хүснэгтэд ирцийн мэдээг танилцуулж байна.


Холбоотой мэдээ