Шарга суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-17 12:36:00

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт малын гоц халдварт шүлхий өвчин гарлаа.

Шүлхий өвчин мөн болох нь аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан бөгөөд одоогоор Шарга сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа ажээ. Иймд хил залгаа Халиун сумын Олонбулаг баг, Есөнбулаг сумын Рашаант багийн малчид болон аймгийн нийт малчид, малын худалдаа эрхлэгчдэд холбогдох албанаас онцгойлон сэрэмжлүүллээ.

Холбоотой мэдээ