Нийтийн мэдээлэл, хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэхэд бэлтгэнэ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-10-17 14:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ажлын хэсгүүд, парламент дахь намын бүлгүүдийн ирэх 7 хоногт хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг хүргэж байна.


2021 оны 10 дугаар сарын 18-ны даваа гарагт: Намын бүлгийн хуралдаан

10.00 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10.00 цагт: УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,


Ажлын хэсгүүдийн хуралдаанаар:

10.00 цагт: Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,

10.00 цагт: Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг" танхимд,

14.00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд,

14.00 цагт: Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,


2021 оны 10 дугаар сарын 19-ний мягмар гарагт: Ажлын хэсгүүдийн хуралдаанаар:

10.00 цагт: Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд,

14:00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,

14.00 цагт: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг" танхимд, 


2021 оны 10 дугаар сарын 20-ны лхагва гарагт: Ажлын хэсгүүдийн хуралдаан

10.00 цагт: Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд,

11.00 цагт: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,

14.00 цагт: Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг" танхимд, 


2021 оны 10 дугаар сарын 21-ний пүрэв гарагт: Ажлын хэсгүүдийн хуралдаан

13.00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,


2021 оны 10 дугаар сарын 22-ны баасан гарагт: Ажлын хэсгүүдийн хуралдаан

13.00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд.


Пүрэв, баасан гаргийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар:

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИх-ын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/,
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай, үргэлжилнэ/,
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, С.Доржханд нар 2021.10.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 2021.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор БШУ-ны сайдад хандан “Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Холбоотой мэдээ