"Хүндэт иргэн" цол тэмдгээр шагнав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-10-17 18:48:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нэгэн жарны түүхийг бүтээлцсэн, эрхэлсэн ажил, салбар бүртээ амжилттай ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтад сууж буй иргэдийг хотын ойн өдөр хүндэт иргэнээр өргөмжлөх мөн хүндэт дэвтэрт бичих үйл ажиллагаа болдог.

Энэ өдөр төрийн захиргаа, боловсрол, эрчим хүч, биеийн тамир спорт, газар тариалан, зам тээврийн салбаруудад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зургаан иргэнийг Дархан хотын “Хүндэт иргэн" цол тэмдэг, мөнгөн шагналаар шагналаа.

1. Жамъянжавын Батдэлэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

2. Цэндийн Баярсайхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч

3. Бадамдоржийн Батчулуун Монгол Улсын гавьяат багш

4. Сүхийн Дэлгэр ДДСүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан

5. Милостных Игорь Васильевич Монгол Улсын Хүндэт төмөр замчин

6.Аймгийн МХГ-ын ахмад ажилтан Доохүүгийн Юмжирдулам нарыг хүндэт иргэнээр өргөмжилж алдаршуулсан юм. 

Холбоотой мэдээ