"Боржигин" чуулгын шинэ барилгын ажлыг эхлүүллээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-10-18 11:02:05

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дуу, бүжгийн “Боржигин” чуулгын барилга угсралтын ажил эхэллээ.

Тус барилгыг "Хөшиг Уул" ХХК-аар гүйцэтгэхээр шалгарсан байна. “Боржигин” чуулгын шинэ барилга нийт 400 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай бөгөөд барилга ашиглалтад орсноор үзэгчид стандарт шаардлага хангасан танхимд урлаг соёлын үйлчилгээ авахаас гадна уран бүтээлчид зориулалтын өрөө, тасалгаа, танхимд уран бүтээлээ туурвих боломж бүрдэх аж.

Шинэ барилгын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Боржигон” чуулга Боржигон овгийн түүх соёлыг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд туурвих зорилгоор 1993 онд  байгуулжээ.

Холбоотой мэдээ