Хөөмийн урлагийг сурталчлах аян өрнөж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-18 11:30:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хөөмийн урлагийг сурталчлах нэг сарын аян зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ сарын 15-нд нээлтээ хийлээ. 

Тодруулбал, аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран “Ховд open” үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд нэг сарын хугацаанд хөөмийн урлагийг сурталчлах зорилго бүхий хэд хэдэн ажил хэрэгжүүлэх юм. 

Үүнээс онцлоход, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөөмийтэй холбоо бүхий мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, ярилцлага бэлтгэн түгээх, “Хөөмийн уралдаан”, “Ховд open” тоглолтыг цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.  


Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 30-нд Ховд аймгийн харьяат 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж "Гиннесийн ном"-д бүртгүүлж байсан түүхтэй. Ийнхүү цаашид хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг жил бүр зохион байгуулна гэж албаныхан онцоллоо. 

Холбоотой мэдээ