Монголын үндэсний бөхийн холбоо SPS телевизтэй 5 жил хамтран ажиллах гэрээ байгуулав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-19 07:41:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, SPS телевизтэй хамтын ажиллагааны 5 жилийн гэрээ байгуулан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах, бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийг сурталчлан таниулах контент, нэвтрүүлэг бэлтгэх, бөхийн шинэ системт барилдааныг зохион байгуулах зэргээр уг гэрээний дагуу олон ажил хийхээр төлөвлөөд байна.


Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МҮБХ-ны гүйцэтгэх захирал, Улсын гарьд И.Доржсамбуу, SPS телевизийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал нар оролцлоо гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ