Өмнөговь аймагт халдвартай иргэдийн тоо 9 мянга давлаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-10-19 08:05:01
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвар авсан иргэдийн тоо 9 мянга давлаа.
Энэ сарын 18-ны өдрийн байдлаар 325 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдол 9441 боллоо. Үүнээс хамгийн олон нь аймгийн төв Даланзадгадад 207 тохиолдол бүртгэгджээ. Мөн уул уурхайн бүс нутаг болох Цогтцэцийд 32, Гурвантэст 18, Ханбогдод 15, Оюутолгойд 6, Цагаанхаданд 2 тохиолдол илэрчээ. Үүнээс гадна Ханхонгорт 10, Сэврэйд 8, Булганд 6, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баяндалай суманд тус бүр 5, Баян-Овоод 2 тохиолдол илэрсэн байна.
17 хүртэлх насны 93 хүүхэд коронавирусний халдвар авчээ.
Холбоотой мэдээ