4-өөс дээш ангийнхан танхим, цахим хичээлийг хослуулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-10-19 08:29:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим суманд 4-өөс дээш ангийн хүүхдүүд танхимаар хичээллэж байна. 

Энэ сарын 18-наас эхлэн тус аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын 4-өөс дээш ангийн сурагчдын хичээлийг 5 хоног танхимаар, 9 хоног цахимаар орж байна. Харин 1-3 дугаар анги болон цэцэрлэгийн хүүхдүүд 100 хувь цахимаар хичээллэж байна. Аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Батболд "Бусад аймгаас манай аймаг халдварын тархалтаараа өссөн дүнтэй байгаа. Иймд хүн ам олон буюу халдвар их тархсан Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын 4-өөс дээш ангийнхныг 5 ба 9-ийн зарчмаар хичээллүүлэхээр болсон. 7 суманд хичээлийн үйл ажиллагаа танхимаар явж байгаа. Мандал-Овоо, Ханхонгор зэрэг суманд халдварын тохиолдол их байгаа тул хичээлийг цахимд шилжүүлээд байна" гэлээ. 

Холбоотой мэдээ