Баруун сумдыг холбох авто замын ажил үргэлжилж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-10-19 10:30:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн баруун бүсийн сумдыг холбох хатуу хучилттай замын ажил үргэлжилж байна.
Аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Нутгийн зам" зорилтыг дэвшүүлэн, 302 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, энэ онд 30 км авто зам тавихаар төлөвлөсөн. Үүнээс 20 км замыг энэ сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа уг бүтээн байгуулалтыг 2012 оноос эхэлсэн. 2013 онд 10 км, 2014 онд 13 км, 2015 онд 26 км-ээр нэмсэн байдаг. Замын бүтээн байгуулалт тухайн үед тогтоосон трассын дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2017 онд 25 км, 2019 онд 10 км, 2020 онд 10 километр замыг тавиад байгаа юм.
Холбоотой мэдээ