Монгол цэрэг энхийг сахиулсны 20 жилийн ойг угтаж уралдаан зарлав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 10:04:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой ирэх жил тохиохтой холбогдуулан нийт төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын дунд “Шилдэг лого”, “Шилдэг зурагт самбар”, “Шилдэг богино хэмжээний бичлэг” шалгаруулах уралдааныг зарлав.


НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсэн 20 жилийн түүхийн ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилт, гавьяа зүтгэлийг алдаршуулах зорилгоор тус уралдааныг ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа юм. 


Тус уралдаанд Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, байгууллага, тэдгээрийн алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, мэргэжилтэн, штабын ажилтан оролцоно. Мөн төрийн цэргийн байгууллага буюу ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн алба хаагчид оролцох боломжтой юм. 


Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авах аж. Тиймээс оролцох алба хаагчид ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст материалаа өгөх юм байна.


Уралдааны удирдамжийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ