БНАСАУ шумбагч онгоцны баллистик пуужин туршжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-10-20 09:55:18

ПЁНЬЯН. /Xinhua/. БНАСАУ шумбагч онгоцны баллистик пуужин харвах туршилтыг мягмар гарагт амжилттай явууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлэв.


Пуужингийн туршилтыг БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академи мягмар гаргийн өглөө явуулсан байна.


“Шинэ шумбагч онгоцны баллистик пуужин нь улсын батлан хамгаалах технологийн хөгжил, тэнгисийн цэргийн усан доорх ажиллагааны чадавхид ихээхэн хувь нэмэр оруулна” гэж “KCNA” агентлагийн мэдээнд дурджээ.  


“Пёньян ойрын зайн тусгалт пуужинг шумбагч онгоцны гол үйлдвэр байрладаг Синпо хот орчмоос харвасан тул шумбагч онгоцны баллистик пуужин байх магадлалтай байна. Пуужин 590 орчим км зайд нисэж, ойролцоогоор 60 км өндөрт хөөрсөн” гэж БНСУ-ын цэргийнхэн мягмар гарагт мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилсан юм.


Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ энэ он гарсаар пуужингийн найм дахь туршилтаа явуулсан нь энэ аж. 

Холбоотой мэдээ