Зарим байгууллагад автомашин гардуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-10-20 11:24:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн зарим байгууллагад автомашин гардууллаа.

“Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газарт автокран, зам цэвэрлэгээний автомашин, хог зөөврийн автомашин, Замын-Үүд сумын Хот тохижилтын газарт автокран, дугуйт ачигт автомашин нийлүүлэв.

Мөн Дорноговь аймгийн ард иргэдийг ус дулаанаар хангаж, дулаан хангамжийн үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг “Чандмань-Илч” ОНӨХХК-д 20 тоннын өөрөө буулгагч автомашин, Цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжин Даланжаргалан сумын Цагдаагийн хэсэгт суудлын автомашины түлхүүрийг тус тус гардуулсан байна.

Холбоотой мэдээ