Хэлтсийнхээ танилцуулгыг үндэсний бичгээр бэлтгэжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-10-20 12:18:13

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсийн хамт олон хэлтсийнхээ танилцуулгыг үндэсний бичгээр бэлтгэжээ.

Мөн монгол бичгээ сурч, өдөр тутмын хэрэглээ болгохоор санаачилга гарган, баасан гараг бүр үндэсний бичгээр уншлага зохион байгуулж, дасгал ажилладаг болсон төдийгүй 14 хоногт нэг удаа хуулан бичлэг хийдэг аж.

Тус хэлтсийн хамт олон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлээ гарган ажиллаж буй.
Холбоотой мэдээ