П.Пүрэвбазар: Технологиудыг сайн нутагшуулж, хэрэглүүлж, үр шимийг нь ойлгуулахад ковид "сайн"-аар нөлөөлсөн

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-10-20 12:30:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. FIBO CLOUD ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Эрдэнэт хөгжил - 2021 эдийн засгийн форумын үеэр Монгол компаниуд ба үүлэн технологи сэдвээр илтгэл тавьсан юм. 

Тэрээр илтгэлдээ, Технологийн хөгжил маш хурдацтай явж байна. Нэг өглөө сэрэхэд л шинэ технологи гарчихдаг. Ковидын нөхцөлд олон ойлгомжгүй зүйл байгаа ч бидэнд нэг л зүйл тодорхой байна. Энэ бол цахим шилжилт. Бидний ковидын нөхцөл байдалд хил хязгааргүй зарж болох зүйл бол технологи юм. Технологиудыг сайн нутагшуулж, хэрэглүүлж, сайн үр шимийг нь ойлгуулахад ковид сайнаар нөлөөлсөн.

Бид зөвхөн интернэтээр худалдаа хийх биш үндэстнээрээ дижитал ямар бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлж болох вэ гэдгийг бодох цаг болсон.

Монгол инженерүүд дижитал орчинд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний дата өгөгдлийг найдвартай хадгалах, дамжуулах баазыг бий болгохоор зорин ажиллаж байна. Тус дата бааз бий болсноор тухайн байгууллага дэд бүтэцдээ санаа зовохгүйгээр зөвхөн бүтээгдэхүүн сайжруулалтдаа анхаарлаа хандуулаад явах боломжтой  хэмээн онцолсон.

Форумын дөрөв дэх хэлэлцүүлэг 13.00 цагаас  эхэлнэ. 

Холбоотой мэдээ