Ц.Оюундарийг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томиллоо

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 12:52:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсгийн зөвлөхөөр Ц.Оюундарийг томилсон тухай тус бүлгээс өнөөдөр мэдээлэв. 


Ц.Оюундарь нь 1993 онд Төр, нийгэм судлалын академийг Улс төр судлаач, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онд "Ийгл" телевизийн дэд захирлаар ажилласан. Харин 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн их сургуулийн Сэтгүүл зүйн дээд сургуулийг дүүргэж, сэтгүүл зүйн мастерын зэрэг хамгаалсан. 2012-2015 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МҮОНРТ-ийн захирал, 2021 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ