Ширээний теннисний дасгалжуулагчид “Олимпын алдар” одонгоор шагнуулав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-20 14:04:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисчид 2021 онд одтой байж, түүхэндээ анх удаа олимпын наадмын эрх аван өрсөлдсөн. Түүнчлэн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадамд оролцож буй Монголын багийн анхны ялалтыг байгуулсан билээ.


Ширээний теннисний тамирчдын амжилт дээшлэхэд өөрсдийн хувьд нэмрээ оруулж, тус спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа дасгалжуулагчдыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.


Тухайлбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, “Шинэ эргэлт” клубийг үүсгэн байгуулагч Б.Цэрэнтогтох, “Нийслэл” клубийн ерөнхий дасгалжуулагч Г.Жаргалсайхан, “Хурд” клубийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэ, Ширээний теннисний академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Я.Баярсайхан нарыг шагналаа.


Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар гардуулав.

Холбоотой мэдээ