Нэгдсэн эмнэлэг коронавируст халдварыг эрэмбэлэн ангилах бүстэй боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-10-20 21:52:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 336 тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 14075 боллоо.

Ялангуяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд халдвар авах, халдвар тараах эрсдэл өндөр байгаа тул Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварыг эрэмбэлэн ангилах бүстэй боллоо. Тодруулбал Нэгдсэн эмнэлгийн Эрт илрүүлгийн төвийн зүүн талын В1 давхрын хаалгаар сумын болон өрхийн бичигтэй, шинжилгээний бичигтэй иргэдийг хүлээн авч байна. Иргэд эрэмбэлэн ангилах бүсээр үйлчлүүлэхдээ гэр бүлийн гишүүдийг дагуулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ирж үзүүлэхийг анхааруулав.

Мөн эмнэлэгт хэвтэх тохиолдолд эргэлт авахгүй байх боломж нөхцөлийг бүрдүүлсэн учраас хувийн бэлтгэлээ сайтар хангахыг Нэгдсэн эмнэлгээс зөвлөж байна.  

                                                                                      

Холбоотой мэдээ