Хятадын сургуулиудад анхны тусламжийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх кампанит ажлыг эхлүүлжээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-10-21 09:55:29

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын сургуулиудад анхны тусламжийн мэдлэгийг сайжруулах зорилготой кампанит ажлыг эхлүүллээ гэж тус улсын Боловсролын яамнаас мэдэгджээ.


Уг кампанит ажлыг эхний ээлжинд 150 ахлах болон их дээд сургуулиудад туршилтын хэлбэрээр явуулах бөгөөд оюутны хотхоны анхны тусламжийн талаарх мэдлэгийг түгээх, сургуулиудыг анхны тусламжийн хэрэгслээр хангах, анхны тусламж үзүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулах зэрэгт анхаарна хэмээн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Энэхүү ажлын хүрээнд амьсгал боогдох, цус алдах, үе мөчний хугарал, шөрмөс татах, живэх, түлэгдэх болон байгалийн гамшиг зэрэг онцгой байдлын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой юм. 

Холбоотой мэдээ