Масэ Шүичи алсын зайнаас шигшээ багийг удирдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-21 10:29:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Япон мэргэжилтэн Масэ Шүичи Ази тивийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах цомын тэмцээнд шигшээ багийг удирдах боломжгүй болжээ.


Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцаад байсан бөгөөд нүдний мэс ажилбарт яаралтай орох шаардлагатай болсон юм. Тэрбээр 23 хүртэлх насны шигшээ багтай цахим хэлбэрээр байнга холбоотой байж, бэлтгэлийн үйл явц бүртэй танилцаж, заавар зөвлөгөөг өгч байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн тоглолтын арга барилыг тоглогч болон туслах дасгалжуулагч нарт сайтар ойлгуулсан гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна.

Холбоотой мэдээ