Булган аймаг “Финеп” корпорацитай хамтран ажиллана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-10-21 15:21:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг Бүгд Найрамдах Чех Улсын “Финеп" корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БНЧУ-ын “Фенип” корпорацийн Ерөнхийлөгч Паул Рехрт нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийгмийн салбарын чиглэлээр боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын хамтын ажиллагаа хөгжүүлэх, эдийн засгийн салбарт дэд бүтэц, хот байгуулалт, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

“Финеп" корпораци манай улсад төдийгүй олон оронд орон сууцны барилга барьж, бүтээн байгуулалт хийж байгаа  аж.

Холбоотой мэдээ