“Тогтвортой хѳгжил-Байгаль хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-21 17:32:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын тѳв, Ховд аймгийн Дарви сумын тогтвортой хѳгжлийг дэмжих багийн залуус хамтран “Экологийн ул мөр багатай амьдарцгаая” сургалтын хөтөлбөрийн хүрээнд  “Тогтвортой хѳгжил-Байгаль хамгаалал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ.

Энэхүү сургалтад зорилтот сум болох Говь-Алтай аймгийн Хөхморьт, Ховд аймгийн Дарви сумдын малчин өрх, хувиараа бизнес эрхлэгчид, 8-9-р ангийн малчин өрхийн хүүхдүүд гээд нийт 300 гаруй хүн хамрагдсан байна. Харин сургалтаар бэлчээрийн даац, сүргийн эргэлтийн тооцоолол, малын тоо толгойн албан татварын тухай хууль, хоршооны ач холбогдол, гялгар уутын хор уршиг, түүнээс татгалзах сэдвийн хүрээнд зөвлөмж мэдээллийг хүргэжээ.


Холбоотой мэдээ