Гуравдугаар тунгийн хамрагдалтыг 30 хувьд хүргэвэл тохиолдлын тоо буурна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-10-22 11:58:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцины гуравдугаар тунгийн хамрагдалтыг 30-аас дээш хувьд хүргэвэл халдварын тохиолдол буурах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид  тогтоожээ.


Энэ тухай ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна гэдгийг  онцлов.

Тэрбээр, “Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрт өдөрт 80-100 халдварын тохиолдол илэрч байсан бол ажилтнуудаа гуравдугаар тунд идэвхтэй хамруулснаар халдварын тоо 10 дахин буурсан. Мөн Хас банк ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулснаар ажилтнуудынх нь халдвар авах тохиолдол эрс буурсан” гэв.

Тиймээс вакцины нэмэлт тунг хийлгэх нь халдвараас сэргийлэх боломжтой гэдгийг тэрбээр тодотгов.

Холбоотой мэдээ