Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-10-26 06:45:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

 

2021 оны 10 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 27-31 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

10 дугаар сарын 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. сарын 29, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Холбоотой мэдээ