Н.Содбилэг хүү шатрын сонирхогчдын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-26 10:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо болсон шатрын сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн 12 настай Н.Содбилэг /чансааны оноо 1700 хүртэлх ангилал/ мөнгөн медаль хүртлээ.


Тэрбээр 9 өрөг тоглон 8 хожиж, ганц тэнцэн коэффцентын ялимгүй зөрүүгээр мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд Монгол Улсаас 5 тамирчин оролцсон байна.


Дээрх ангилалд өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан 29 дүгээр байрт оржээ. Харин чансааны оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 28 дугаар байр эзэлжээ.

Холбоотой мэдээ