Өсвөр үеийн бөхчүүд ирэх сард шилдгүүдээ шалгаруулна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-26 11:11:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 16, 17-нд Монгол бөхийн өргөөнд болно.


Тус тэмцээнийг 1964 оноос тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд 16, 17, 18 гэсэн 3 насны ангиллаар шилдгүүдээ шалгаруулдаг. Мөн 19, 20 насны залуу хүчтэнүүд өрсөлддөг Залуучуудын 2021 оны улсын аварга шалгаруулах барилдаан 11 дүгээр сарын 18, 19-нд Монгол бөхийн өргөөнд болох юм.


Эдгээр барилдааны журам, зааврыг цар тахлын үеийн нөхцөл байдалд дагаж мөрдөх шаардлагад нийцүүлэн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн боловсруулж удахгүй хүргэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ