12000 толгой үржлийн малыг үзлэг ангилалд хамруулжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-10-26 11:43:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангайд үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэн баталгаажуулах ажлыг хийж байна. Нийт таван сумын 132 малчин өрхийн 12000 толгой үржлийн малыг үзлэг ангилалтад хамруулж, ялган тэмдэглэж бүртгэлжүүлээд байна.

Тухайлбал,

- Чулуут сумын 1000 толгой сарлаг үхэр,

- Тариат сумын 1500 толгой сарлаг, 

- Өндөр-Улаан сумын 1500 толгой сарлаг үхэр, 

-Хотонт сумын 4000 толгой Хотонт үржлийн хэсгийн хонь, 

-Ихтамир сумын 4000 толгой Тамир үүлдрийн хэсгийн хонь, нийт 12000 толгой малыг үзлэг ангилалтад хамруулаад байна.  

Үзлэг ангилалтыг өнгөрөгч 9 дүгээр 15-наас 10-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд гэрээ байгуулсан мал үржүүлэг технологийн аж ахуйн нэгж, сумдын Засаг даргын Тамгын газар, сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулж байгаа аж. 

Үзлэг, ангилалтын ажлыг Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8.6, 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалтууд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-45 дугаар тоот тушаалаар батлагдсан удирдамж заавар, орон нутагт зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/158 тоот захирамжийн дагуу хийж байгаа аж.

Холбоотой мэдээ