Хэнтий аймагт хоёр нисэх буудал ашиглалтад орно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-10-26 13:28:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Ирэх онд Хэнтий аймагт хоёр нисэх буудал ашиглалтад оруулахаар барьж байна. 

Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар танилцуулахдаа "2022 онд Хэнтий аймагт "Өндөрхаан" нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд ирэх онд улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үндсэндээ гаднын буюу Кувейт улсын хөрөнгө оруулалтаар энэ ажил хийнэ. Мөн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Дэлүүн болдог" нисэх буудлыг барихад зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, 2022 онд "Өндөрхаан", "Дэлүүн болдог" нисэх буудлуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ.



Холбоотой мэдээ