Ши Жиньпин Узбекистаны Ерөнхийлөгчид баяр хүргэжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-10-26 13:06:37

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистаны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Шавкат Мирзиёевт даваа гарагт баяр хүргэжээ.


Ши Жиньпин баярын цахилгаандаа, Ш.Мирзиёевыг Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлснээс хойш “Шинэ Узбекистан”-ы хөгжилд ихээхэн ахиц дэвшил гарч, Төв Азийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэжээ.


Мөн Ш.Мирзиёевын удирдлага дор Узбекистан улс улам хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрэн тэлсээр байгааг онцолсон байна.


“Миний бие Хятад-Узбекистаны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд ирэх онд тохиох хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ түүхийг хамтран бичихэд бэлэн байна” гэж баярын цахилгаанд бичжээ. 

Холбоотой мэдээ