НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Суданы асуудлаар хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-10-26 17:03:53

НЬЮ-ЙОРК. /Euronews/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Суданд гарсан төрийн эргэлтийн талаар өнөөдөр хаалттай хэлбэрээр яаралтай хуралдаан хийхээр болжээ.


Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ, Их Британи, Франц, Ирланд, Норвег, Эстонийн тал яаралтай хуралдах хүсэлт гаргасан байна.


Суданы цэргийнхэн даваа гарагт засгийн эрхийг булаан авч, Ерөнхий сайд Абдулла Хамдук тэргүүтэй шилжилтийн Засгийн газрын төлөөлөгчдийн баривчилсан нь орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргээд байгаа юм.


Суданы Эмч нарын хорооны мэдээлснээр, цэргүүд гал нээсний улмаас гурван жагсагч амиа алдаж, 80 хүн шархаджээ. Хожим нь Эрүүл мэндийн яам амиа алдсан хүний тоо долоод хүрч, 140 хүн шархдаад байгааг мэдээлсэн байна.  

Холбоотой мэдээ