Мах, махан бүтээгдэхүүний худалдааны цэгүүдэд хяналт шалгалт хийж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-27 14:15:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мал төхөөрөх үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн зах, зарим худалдааны цэгт хяналт шалгалт хийж байна.

Тодруулбал, "Мал мах" нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг мал төхөөрөх үйлдвэр, малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг зах, мах, махан бүтээгдэхүүний худалдааны цэгүүдэд энэ сарын 26, 27-ны өдөр хяналт шалгалт хийлээ.   

Шалгалтын явцад гурван зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулжээ. Энэ үeэр гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тууварласан, борлуулсан, тээвэрлэсэн эсхүл зөвшөөрөгдсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол иргэнийг 150 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.   

Энэ чиглэлд хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ