Хагас эрчимжсэн хонины аж ахуй төсөлд 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-27 15:07:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Монгол старт ап” ТББ хамтран "Шилдэг гарааны бизнес" шалгаруулах үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулав. 

Тус үйл ажиллагааг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Энэ оны "Шилдэг гарааны бизнес" шалгаруулах үйл ажиллагаанд 17 сумын залуу үeийн төлөөлөл 87 хүн цахимаар оролцжээ.

Ингээд залуучуудын гарааны бизнесийг дэмжих шалгаруулалтыг гурван үe шаттай явуулж, эцсийн дүнг гаргалаа.

Тодруулбал, гурван шатны шалгаруулалтаас таван шилдэг баг шалгарч, 21 хоногийн хугацаанд бизнес хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан юм. Улмаар мэргэжлийн шүүгчид шинэлэг байдал, өвөрмөц санаа, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг харгалзан үзээд зөвхөн нэг багт 10 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгосон байна.  

Үүнд “ХүлэмжТойгны шөлтэй махтай банштай цайХагас эрчимжсэн хонины аж ахуйХувцасны бэлдэц, Аялал жуулчлал гэсэн төслийн багууд өрсөлдсөн. Үүнээс Хагас эрчимжсэн хонины аж ахуй төслийн баг тэргүүлж, буцалтгүй 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдан, батламжаа энэ сарын 26-ны өдөр гардан авав.  

“Хагас эрчимжсэн хонины аж ахуй” бизнес санааг хэрэгжүүлэгч нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэн Н.Нямбаяр, Н.Батням (ах, дүү) аж.     

Холбоотой мэдээ