Есөнбулаг сумын иргэдэд газрын цахим системийг таниулан сурталчлав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-27 15:35:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг аравдугаар сарын 1-нээс цахимаар олгож эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Есөнбулаг сумын иргэд, олон нийтэд “Цахим шилжит” аян болоод түүний хүрээнд хийж буй ажлуудыг сурталчлан таниулав. 

Аравдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Есөнбулаг сумын Түмэн, Жаргалант, Жинс, Бяанхайрхан, Индэрт, Баяншанд, Харзат, Оргил багийн иргэдэд газрын цахим системийг танилцуулж, газрын албаны бусад үйлчилгээг үзүүлсэн тухай холбогдох албанаас мэдээлэв.


Газрын цахим системд нэвтрэх, кадастрын зураг авах, гэрээ гэрчилгээ хэвлэх, газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд санал өгөх, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад барьцаалах гэх зэрэг 17 төрлийн үйлчилгээг WWW.EGAZAR.GOV.MN хуудас болон гар утаснаасаа egazar аппликейшнээс авах боломжтой болжээ.


Холбоотой мэдээ