Японд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-10-27 16:44:42

ТОКИО. /Kyodo/. Японд шатахууны үнэ сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлтээ дахин шинэчиллээ гэж тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдэгджээ.


Энэ сарын 25-ны байдлаар Японд хамгийн түгээмэл хэрэглэдэг "Regular" маркийн бензиний дундаж үнэ литр тутамд 167.3 иенд /1.47 орчим ам.доллар/ хүрчээ. Энэ нь 2014 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ юм. Өмнө нь 10 дугаар сарын 18-нд шатахууны үнэ нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор 164.6 иен болж, дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 


Японы Засгийн газар нефтийн үнэ өссөний улмаас тус улсын бизнес эрхлэгчид болон жирийн иргэдийн орлого буурч болзошгүй байгаа талаар санаа зовж байгаагаа хэдийнэ илэрхийлж, үнийн өсөлттэй холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглана гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн юм.


Олон улсын валютын сангийн шинжээчдийн гаргасан таамаглалаар, энэ онд нефтийн дундаж үнэ өмнөх оныхоос  60 орчим хувиар өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд нэг торх нь 65.68 ам.доллар байх аж. Сангийн шинжээчид 2022 онд нефтийн үнэ нэг торх нь 64.52 ам.доллар байна гэж таамаглаж байна.

Холбоотой мэдээ