Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-10-28 07:48:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уулзаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход хамтран ажиллахаар ярилцав.


Мөн Монгол Улс АНЭУ-д анхны Элчин сайдаа томилж, Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээх болсныг мэдэгдэж, шинээр нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагааг дэмжихийг хүслээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ “ЭКСПО 2020–Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.

Холбоотой мэдээ