Мексикийн эргээс хэдэн зуун үхсэн яст мэлхий олджээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-10-28 10:38:48

МЕХИКО. /TASS/. Мексикийн өмнөд хэсэгт орших Оахаки мужийн эргээс 300 орчим үхсэн далайн яст мэлхий олджээ. Энэ тухай “Milenio” сонин лхагва гарагт бүс нутгийн эрх баригчдын мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.


Үхсэн яст мэлхийнүүд нь ховордсон төрөл зүйлд хамаардаг яст мэлхийнүүд байжээ. "Үхсэн яст мэлхийн тоо нэлээд олон байна. Урьдчилсан байдлаар тэд хулгайн анчдын хэрэглэдэг загас агнуурын торонд орооцолдож, амьсгал нь боогдсныг тогтоосон" гэж Оахаки мужийн байгаль орчныг хамгаалах, эрчим хүч, тогтвортой хөгжлийн газрын дарга Елена Рохас хэлсэн байна. Түүний хэлснээр, үхсэн хэвлээр явагчид далайн урсгалаар эрэг рүү шидэгджээ.


Албаныхан далайн эргийг цэвэрлэжээ. Байгаль орчны прокурорын газраас ховор амьтад олноор үхсэн хэргийг ойрын хугацаанд шалгаж эхлэх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ