Хятад улс тэнгэр баганадсан барилга барихад хязгаарлалт тавьжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-10-28 11:04:01

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс тэнгэр баганадсан шинэ барилга барихад хатуу хязгаарлалт тавьсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. 


Тус улсын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яам болон Онцгой байдлын яам энэ талаар хамтарсан захирамж гаргасан байна. Уг захирамжид 3 саяас доош хүн амтай аль ч хотод 250 метрээс дээш өндөртэй барилга барихыг хориглож, 150 метрээс дээш өндөртэй барилгыг хатуу хязгаарласан байна.


Харин 3 сая гаруй хүн амтай хотуудад 500 метрээс дээш өндөртэй барилга барихыг хориглож, 250 метрээс дээш өндөртэй барилгыг зөвхөн хатуу хязгаарлалттайгаар барихыг зөвшөөрчээ.


80 метрээс дээш өндөртэй орон сууцны барилга эсвэл 100 метрээс дээш өндөртэй нийтийн барилга байгууламж барих барилгын ажилд зөвшөөрөл авахын тулд тухайн орон нутгийн гал унтраах стандартыг дагаж мөрдөх ёстой гэж захирамжид дурджээ. Мөн түүхэн дүүргүүд, соёлын өвийн дурсгалт газрууд, хөл хөдөлгөөн ихтэй газруудад тэнгэр баганадсан барилга барихыг хориглосон байна.


Холбоотой мэдээ