Халдвар авсан 4393 хүн эмчлүүлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-10-28 15:41:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд ковидын 27 эмнэлэг ажиллаж байна.


Халдвар авсан 4393 хүн эмчлүүлж байгаагаас нэгдсэн эмнэлэгт 344, гэрээр 815 хүн байна. Халдварын хүндрэлээр 40 хүн нас барсан. Нөхцөл байдал сайнгүй ачаалал их, эм тариа тасалдаж байна.

 

Ковидоор өвдөж хүндэрсэн иргэдэд хүчилтөрөгч залгадаг. Гэвч Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгч зөөж байгаа нь зардал их, цаг хугацаа алдах тохиолдол гардаг. Өдөрт 15-20 баллон хүчилтөрөгч хэрэглэдэг нь ямар их хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байна. Иймээс Хэнтий аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болох санал тавьсны дагуу энэ онд багтааж барих болжээ. 

Холбоотой мэдээ