Алтай хотын захирагч А.Алтанхуяг боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-28 15:49:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч А.Алтанхуяг энэ өдрүүдэд холбогдох албаны бусад төлөөллийн хамтаар боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.


Тухайлбал, Боловсролын газрын дарга Ж.Амгаланбаатар, Есөнбулаг сумын Нийгмийн хөгжлийн бодлого эрхэлсэн Засаг даргын орлогч Н.Золжаргал нарын хамтаар Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, Улсын тэргүүний 1 болон 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд мөн үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлага, ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг сонсож ярилцсан юм. Тухайлбал, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгийн багш ажилчид, суралцагч хүүхэд багачуудын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тус цэцэрлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалын хүсэлт ирүүлснээс эхний ээлжинд 140.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ