Сурын харваанд хошой мэргэн төрөв

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-11 10:08:00

Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Баяр наадмын сурын харваанд эрэгтэй төрөлд спортын мастер аймгийн мэргэн Ц.Батхуяг түрүүлж, аймгийн хошой мэргэн боллоо. Тус төрөлд хоёрдугаар байрт спортын мастер Ч.Ариунболд, гуравдугаар байрт спортын мастер Э.Хүдэр-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт О.Сонинболд, тавдугаар байрт Г.Мэндбаяр нар тус тус шалгарч цэц мэргэнээ гайхуулсан юм. Харин сурын харвааны эмэгтэй төрөлд Улсын мэргэн С.Баярмаа түрүүлж, спортын мастер Э.Саранзаяа удаалав. Тус төрлийн гуравдугаар байрт О.Отгонцэцэг, дөрөвдүгээр байрт спортын мастер Г.Батцэцэг, тавдугаар байрт Т.Мөнхшүр нар шалгарч наадамч олноо баярлууллаа.

Аймгийн баяр наадмын сурын харваанд улсын мэргэн 1, спортын мастер 7, залуу харваач 38 оролцож цэц мэргэнээ сорьсон юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ