Өмнөговийн нутгийн зөвлөлийн дарга Д. Бат-эрдэнэ ахмадууддаа гарын бэлэг өгөв

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-12 22:22:58

Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Дашдэмбэрэлийн Бат-эрдэнэ Ардын хувьсгалын 95 жил, Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмаар нутгийнхаа 60-аас дээш насны 3300 гаруй өндөр настанд гарын бэлэг гардуулав.

Тэрээр баяр наадам бүрээр ийнхүү ахмадуудаа баярлуулдаг уламжлалтай. Нутгийн зөвлөлийн даргынхаа гарын бэлгийг зөвхөн Гурвантэс суманд л гэхэд 140 орчим өндөр настан хүртсэн.

 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ