Өмнөговь аймгийн ИТХ хуралдаж эхлээгүй байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-18 15:57:41

Өмнөговь аймагт сонгуулийн дараах аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 18-нд болох тов гарсан билээ.

Товынхоо дагуу өнөөдөр болох хуралдаан 15 цаг 42 минут болж байгаа ч эхлээгүй байна. Учир нь үдээс өмнө МАН-аас тус аймгийн Цогтцэций сумаас нэр дэвшиж ялалт байгуулсан 4 нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хассан шийдвэрээ цуцлахыг шаардсан шаардлагынхаа хариуг авахыг хүссэн юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн сонгуулийн хороо хуралдаж хуулийн эцсийн шийдвэр гартал түр үнэмлэхийг олгохгүй байхаар шийдвэрлэн, 16 дугаар тогтоолоо хүчингүй болгожээ. Харин одоо аймгийн Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа аж.

Цогтцэций суманд МАН-аас ялалт байгуулсан 4 нэр дэвшигчийг анхан шатны шүүх хурлаар хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр түр үнэмлэхийг олголгүй жагсаалтаас нэрийг нь хассан байсан юм. Ийнхүү аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхлээгүй байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн 

Холбоотой мэдээ