Тариалсан нийт жимс жимсгэнэний 80 гаруй хувь нь чацаргана байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-18 19:50:50

Өмнөговь аймагт энэ онд 23.58 га талбайд жимс жимсгэний бут тариалжээ.

Өнгөрсөн онд 22 га талбайд тариалсан байсан юм. Тус аймагт нийт 12 төрлийн жимс жимсгэнэ тариалсны 80 гаруй хувь нь чацаргана аж. Харин гүзээлзгэнэний тариалалт хоёрдугаарт ордог гэнэ. Даланзадгад, Цогтцэций суманд Солонгос улсаас оруулж ирсэн гүзээлзгэнэ нутагшуулаад 2 жил болж байгаа аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ