Нэгдсэн эмнэлэг шинэ бүтэц, зохион байгуулалттай боллоо

Орон нутагт | Төв
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:48:08

Нэгдсэн эмнэлэг удирдлагын баг, дарга, чанарын албад суурилсан бүтцээ өөрчилж, дарга, удирдлагын зөвлөл гэсэн үндсэн хоёр хэсэгт шилжүүллээ. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн удирдахуйн менежметэд суурилсан хамт олныг бий болгох давуу талтай юм байна.

Урьд нь удирдлагын баг эмнэлэгийн тусламж үйчилгээ, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх албыг, дарга удирдлага, санхүү, эдийн засаг, статистик мэдээ, технологийн албыг, чанарын алба сувилахуйн үйлчилгээ,үйлчилгээ аж ахуйн албыг тус тус хариуцдаг байсан. Харин шинэчилсэн бүтцээр дарга эмнэлгийн тусламж, эдийн засаг, санхүү,чанар, сувилахуй гэх мэт бүх албадаа хариуцан ажиллана. Энэ тухай Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Дулмаа ярихдаа олон биш нэг удирдлагатай байх хамт олны эв нэгдлийг баталгаажуулж, хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой хэмээлээ.

Одоогийн байдлаар 11 тасаг нэгж, зургаан албанд 292 ажилтан байгаагаас их эмч 71, эмнэлгийн дунд мэргэжилтэн 112, үйлчилгээний болон бусад 109 ажилтан байгаа юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд