Сэлэнгэ аймагт шатахууны үнэ 80-100 төгрөгөөр нэмэгдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-07 00:27:33

Өнөөдөр буюу 6-ны өдрийн оройн 17.00 цагт Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа ШТС-ууд шатахууныхаа үнийг нэмлээ.

Шатахуун түгээх станцууд үнээ нэмсэн энэхүү байдалд иргэд ихэд бухимдалтай байна. "Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд ингэж гэнэт үнээ нэмнэ гэдэг сонин байна. Одоо шатахууны үнэ нэмэгдэж байгаа юм чинь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэхгүй гэх баталгаа алга. Өдрөөс өдөрт идэх хоол нь хумигдаж байгаа иргэдийн амьдралд бас л хүнд дарамт нэмэгдэх нь" хэмээн тэд ярьж байна.

Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа МТ, “Шунхлай”,  “Тэс петролиум”, “Петровис” ХХК-иудын шатахуун түгээх станцын шатахууны үнэ 80-100 төгрөгөөр нэмэгдлээ. Тухайлбал АИ-92 1530 төгрөг байсан бол 1630 төгрөг, дизель түлш 1640 төгрөг байсан бол 1720 төгрөг болон нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан тодорхой бус байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ