Засаг даргын нэрэмжит аймгийн аваргын тэмцээнд Мандалынхан илүүрхлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-07 22:25:02

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй 11, эрэгтэй 29 нийт 40 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн түрүүг Маандал сумын баг авчээ. Удаах байруудад Сүхбаатар, Баянгол сумдын баг орсон байна. Харин эрэгтэйчүүдийн түрүүг мөн Мандал сум авч, удаах байруудад Баянгол, Найзууд багууд тус тус орсон аж.

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Мандал сумын н.Улаанхүү, П.Болор нар шалгарч бусдыгаа манлайлсан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ